2022 оны 02 сарын 16-ны өдөр Дугаар А105 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.4, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Коронавирусын халдварт (Ковид-19) өвчлөлийн үед өрхийн эрүүл мэндийн төвийн ачааллыг бууруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор “Цэц-До өрхийн эрүүл мэндийн төв”-ийн Хүннү салбарыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нээн ажиллуулсан тул байрны түрээслэгчтэй түрээсийн гэрээ байгуулахыг 4 дүгээр хорооны Засаг дарга (О.Ганхуяг)-д үүрэг болгосугай.
- Түрээсийн зардал 2,000,000 (Хоёр сая) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН