Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\153  – Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 03 сарын 17-ны өдөр                          Дугаар А153                                 Улаанбаатар хот

Хяналт шалгалтын ажлын хэсэг

байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн төрийн болон төрийн бус  өмчийн  ерөнхий  боловсролын  сургууль,

цэцэрлэгийн дотоод, гадаад орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж эрсдэлийг үнэлэн, хүүхдийн аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх санал дүгнэлт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар байгуулсугай.

  1. Хяналт шалгалтыг   хууль   тогтоомжийн   дагуу   явуулж,   зөрчил   дутагдлыг

арилгуулах арга хэмжээг авч, ажлын явцыг улирал бүр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг (А.Амартүвшин)-т үүрэг болгосугай.

  1. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны 01

дүгээр сарын 10-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН