Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\148 – Ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 03 сарын 16-ны өдөр                          Дугаар А148                                 Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.7 дахь хэсэг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/189 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах хороог хавсралтаар байгуулсугай.
  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийг төлөөлөх гишүүдийг “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг сонгох журам”-ын дагуу сонгон шалгаруулахыг Сонгон шалгаруулах хороо (Б.Цэрэн)-нд үүрэг болгосугай.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН