Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\100 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 02 сарын 15-ны өдөр                          Дугаар А100                                 Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн орон  нутгийн  хөгжлийн  сангийн  хөрөнгөөр  2022  онд  санхүүжин

хэрэгжих  “Орчны тохижилт (12 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг  Үнэлгээний

хороо (Ц.Алтангэрэл)-нд үүрэг болгосугай.

  1. Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай  хөрөнгийг  2022  оны  дүүргийн  орон

нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН