Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\164  – Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тоглолтыг зохион байгуулах тухай

2022 оны 03 сарын 25-ны өдөр                          Дугаар А164                                 Улаанбаатар хот

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор

тоглолтыг зохион байгуулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Батлан хамгаалахын сайдын Нийслэлийн Засаг даргатай 2022 онд хамтран ажиллах санамж бичгийн 1.9 дүгээр заалт, Батлан хамгаалахын сайдын 2022 оны А/50 дугаар тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хүүхэд залуучуудад   цэрэг-эх  оронч  үзэл  төлөвшүүлэх,  бие   бялдрын   болон   ёс

суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах Цэрэг-Спортын “Дөл” цогцолбор тоглолтыг 2022 оны 04 дүгээр сард багтаан зохион байгуулж явуулсугай.

  1. Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Дөл” цогцолбор тоглолтыг зохион байгуулах  үүрэг

бүхий ажлын хэсгийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, зааврыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Цогцолбор тоглолтын     удирдамж,    зааврыг    дүүргийн    ерөнхий     боловсролын

сургуулиудад хүргүүлэн, үүрэг чиглэл, зааварчилгааг тогтмол өгч, бэлтгэлийг хангуулан ажиллахыг Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т, Боловсролын хэлтэс (Ж.Отгонхорлоо)-т тус тус даалгасугай.

  1. Цэрэг-Спортын “Дөл” цогцолбор  тоглолтыг  зохион  байгуулж  явуулахад  бүх  талын

дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (Э.Бодьцэцэг)-д, Биеийн тамир спортын хороо (Д.Жаргалсайхан)-т, Соёлын ордон (Т.Батболд)-д тус тус үүрэг болгосугай.

  1. Дүүргийн аварга шалгаруулах Цэрэг-Спортын “Дөл” цогцолбор тоглолтод шалгарсан баг тамирчдыг 2022 оны 08 дугаар сарын  25-27-ны өдрүүдэд “Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв”-д Улсын аварга шалгаруулах тоглолтод  оролцоход  шаардагдах  хөрөнгийг батлагдсан төсвийн хүрээнд холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН