2022 оны 03 сарын 28-ны өдөр Дугаар А174 Улаанбаатар хот
Захирамжийн хавсралтад өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 тоот тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн авто замын ачааллыг бууруулах, авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр шинээр авто зам барих ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
- Хавсралтаар баталгаажсан авто замын барилга байгууламжийн ажлыг норм стандартын дагуу гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
- Дээрх төсөл арга хэмжээнд шаардлагатай зардлыг 2022 оны дүүргийн “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан гудамж зам засвар арчлалтын ажлыг хэрэгжүүлэх батлагдсан төсвийн хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцүүлэн гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.
- Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/259 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН