Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\165 – Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай

2022 оны 03 сарын 25-ны өдөр                          Дугаар А165                                 Улаанбаатар хот

Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 22-1092 тоот дугаартай шинжилгээгээр тус дүүргийн 14 дүгээр хорооны уяач 3-3 тоотод оршин суугч иргэн С.Дүгэржавын адуунаас ям өвчний эсрэг бием илэрсэн тул, дүүрэг дэх мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн уг хот айлд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай “Хязгаарлалтын дэглэм” тогтоосугай.
  1. Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд зохион байгуулалтын арга хэмжээ авч, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т тус тус үүрэг болгосугай.
  1. Хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд эмнэл зүйн үзлэг, шинжилгээ, ариутгал халдваргүйтгэл хийх, эрсдэлтэй мал амьтны судалгааг гаргаж ажиллахыг “Ганган буга” ХХК (Ч.Оюун)-д даалгасугай.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН