2022 оны 03 сарын 28-ны өдөр Дугаар А166 Улаанбаатар хот
Шүүхийн шийдвэр биелүүлж, газар
албадан чөлөөлөх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 23 дугаар хороо (хуучнаар 4 дүгээр хороо) нутаг дэвсгэрт Байгаль
орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/349 дүгээр тушаалаар ашиглах эрх олгогдсон аж ахуй нэгжийн газрыг дур мэдэн эзэмшиж, ашиглаж байгаа иргэдийн гэр, хашаа бусад эд хөрөнгийг уг газраас албадан чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд даалгасугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН