Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\176 – Электрон тамхины хэрэглээг бууруулах, соён гэгээрүүлэх тухай

2022 оны 03 сарын 30-ны өдөр                          Дугаар А176                                 Улаанбаатар хот

Электрон тамхины хэрэглээг бууруулах,

соён гэгээрүүлэх тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.7.7, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.5 дах заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод орчиндоо электрон тамхи хэрэглүүлэхгүй байх талаар дотоод журамдаа тусгаж ажиллахыг бүх шатны удирдлагуудад даалгасугай.
  1. Электрон тамхийг 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа үйлчилгээний байгууллагын удирдлагуудад нарт зөвлөсүгэй.
  1. Иргэдэд электрон тамхины хор уршгийг таниулах, хэрэглээг бууруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс (А.Отгон-Эрдэнэ)-т, Боловсролын хэлтэс (Ж.Отгонхорлоо)-т, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН