Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\178 – Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2022 оны 03 сарын 30-ны өдөр                          Дугаар А178                                Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар /дотор засвар, сантехник, лифт/ (20 дугаар хороо) Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны дарга “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн дарга Л.Отгонбаяр” гэснийг “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Аж ахуй, өмчийн хэлтсийн дарга З.Буянт” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН