Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\189  – Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2022 оны 03 сарын 30-ны өдөр                          Дугаар А189                                 Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  санхүүжин

хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Орчны тохижилт (12 дугаар хороо) Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн У.Намуун” гэснийг “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнгөншагай” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН