2023 оны 04 сарын 07-ны өдөр Дугаар А/184 Улаанбаатар хот
“Мал, амьтны туувар, дамжин өнгөрөх
тээврийн чиглэл тогтоох тухай”
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Засгийн газрын 2019 оны “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах тээвэр, тууврын замд саатуулж хорио цээрийн хяналтад авах журам”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын 2023 оны 02 дугаар албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Мал амьтны гоц халдварт, халдварт өвчин дамжин гарах, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт отор, нүүдэл, үзэсгэлэн худалдаа, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, малын үржил, хүнс, худалдаа, арилжааны зориулалтаар дамжин өнгөрөх мал, амьтныг тууварлах, тээвэрлэх үеийн замын чиглэлийг хавсралтаар баталсугай.
- Амьд мал, амьтныг тууварлаж, тээвэрлэж байгаа иргэдийн тээврийн хэрэгслийг зөвшөөрсөн чиглэлийн дагуу шалган нэвтрүүлж, бүртгэж, хяналтад авч ажиллахыг Замын цагдаагийн хэлтэс (С.Галбадрах)-т, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т тус тус үүрэг болгосугай.
- 3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
- Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засга даргын 2020 оны А/422 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН