Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/190 – Дэмжлэг үзүүлэх тухай

2023 оны 04 сарын 11-ний өдөр                         Дугаар А/190                                 Улаанбаатар хот

 

Дэмжлэг үзүүлэх тухай

 

                         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Засгийн газрын 2022 оны “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2023 оны 36 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт хүлэмжийн аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн тариалалтыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд эко боловсрол олгох, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
  2. Дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг Байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

 

      ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН