2023 оны 04 сарын 13-ны өдөр Дугаар А/195 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хүүхдийн автобусны үйлчилгээг зохицуулах зарим арга хэмжээний тухай” А/110 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хүүхдийг эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах, авто замын ачааллыг буруулах зорилгоор Ерөнхий боловсролын 7, 15, 32, 34, 114, 135 дугаар сургуулийн сурагчдыг зөөвөрлөх, автобусны өдрийн рэйс, ажлын гүйцэтгэл, замын хуудсанд долоо хоног бүр хяналт тавьж, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Боловсролын хэлтэс (Ж.Отгонхорлоо)-т үүрэг болгосугай.
- Хүүхдийн автобусны түлшний зардалд шаардлагатай 13,262,865 (Арван гурван сая хоёр зуун жаран хоёр мянга найман зуун жаран таван) төгрөгийг эргэн төлөх нөхцөлөөр Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН