Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/196 – Нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж халдваргүйжүүлэх тухай

2023 оны 04 сарын 14-ний өдөр                         Дугаар А/196                                 Улаанбаатар хот

 

Нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж

халдваргүйжүүлэх тухай

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хөрсний бохирдлыг бууруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж халдваргүйжүүлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Худалдан авах ажиллагааны алба (Т.Улсболд)-нд үүрэг болгосугай.
  2. Ариутгаж халдваргүйжүүлэхэд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
  3. Шаардагдах 164,990,000 (нэг зуун жаран дөрвөн сая есөн зуун ерэн мянга) төгрөгийг Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилт, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН