Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/198 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2023 оны 04 сарын 14-ний өдөр                         Дугаар А/198                                 Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжин хэрэгжих “Камерын хяналтын нэгдсэн төв, камержуулалтын ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Б.Цэрэн)-нд үүрэг болгосугай.
  3. Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2023 оны дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.

      ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН