2023 оны 03 сарын 31-ний өдөр Дугаар А/172 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 60, 63 дугаар зүйл, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн эрэмбэлж, төлөвлөх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, уг төсөл, арга хэмжээний талаар иргэдээс санал авах, төлөвлөх ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар иргэдээс авах санал асуулгыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулан, судалгаа, санал, дүгнэлт боловсруулж 2023 оны 08 дугаар сард багтаан танилцуулахыг ажлын хэсэг (Л.Отгонбаяр)-т үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН