Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/203 – 2023 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн албаны татлагын ажлыг зохион байгуулах тухай

2023 оны 04 сарын 18-ны өдөр                    Дугаар А/203                                 Улаанбаатар хот

 

2023 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн

албаны татлагын ажлыг зохион байгуулах тухай

 

                          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/371 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай.
  2. Цэрэг татлагын ажилд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга (С.Энхбаяр)-д даалгах нь:                                                                  a) дүүргийн цэрэг татлагын товчооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, цэрэг татлагын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлах, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогийн талаар зааварчилгаа өгөх, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилласугай.                                                     б) Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, залуучуудыг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас өгсөн тоон даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай.                                                                                                                           в) цэрэг татлагын товчооны ажлын талаар байгууллага иргэдээс гаргасан санал, гомдол маргаантай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэн, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцон ажилласугай.                                                                                                                                                      г) “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын дагуу амралтын өдрүүдэд ажилласан бие бүрэлдэхүүнд нөхөж нэмэгдэл хөлсийг бодож олгосугай.
  4. Цэргийн жинхэнэ албанд татагдах 18-25 насны залуучуудыг иргэний цахим үнэмлэхтэй хугацаат цэргийн албанд тэнцүүлэн татах ,баримт бичгийн зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд иргэний баримт бичгийн зөрчил бүхий иргэдийн судалгааг хороо бүрээр гаргуулан, төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, 18-25 насны цэргийн алба хаагаагүй иргэдийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс (С.Оюун-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
  5. Цэрэгт татагдагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах байрыг дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн байранд зохион байгуулан 2023 оны 05 дугаар сарын 05-07-ний өдрийг дуустал шаардлагатай өрөө, танхимыг чөлөөлөн техник хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг 34 дүгээр сургууль (Р.Өлзийхишиг)-д үүрэг болгосугай.
  6. Нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгаа өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай эм, эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангах, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх, 18-25 насны цэргийн жинхэнэ албанд татагдах залуучууд болон тэдний ар гэрийнхэнд шинэ төрлийн коронавурисын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, заавар зөвлөмж өгөн, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн төв (Э.Бодьцэцэг)-д үүрэг болгосугай.
  7. Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулахад шаардлагатай эмнэлгийн багаж төхөөрөмж, нарийн мэргэжлийн эмч, сувилагчаар ханган төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэн ажиллахыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг (Т.Энхзаяа)-т үүрэг болгосугай.
  8. Цэрэг татлагын үед нийгмийн хэв журам сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж, цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл аваад тогтоосон хугацаанд заасан газарт ирээгүй цэргийн үүрэгтнийг эрэн сурвалжлан цэрэг татлагад бүрэн хамруулж, хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, гэмт хэргийн учир шалгагдаж байгаа иргэдийн судалгааг хороо бүрээр гарган Цэрэг татлагын товчоонд ирүүлэх, Цэрэг татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийх, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах, татагдагчдыг цэргийн төв дамжинд хүргэх тусгай тоноглолтой тээврийн хэрэгсэлийг гарган ажиллуулахыг Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т үүрэг болгосугай.
  9. 2023 оны Цэргийн бүртгэлээр бүртгэгдсэн 18-25 насны цэргийн үүрэгтнийг цэрэг татлагад бүрэн хамруулан оролцуулахыг хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  10. Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар баталсугай,
  11. Цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлэхийг үүрэг болгосугай.
  12. Цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар ханган ажиллаж, дүнг илтгэхийг Цэрэг татлагын товчоонд даалгасугай.

 

 

   ЗАСАГ ДАРГА                                        Ж.АЛДАРЖАВХЛАН