2023 оны 04 сарын 24-ний өдөр Дугаар А/216 Улаанбаатар хот
Захирамжид өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2023 оны А/04 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтын Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга “Худалдан авах ажиллагааны албаны Архив бичиг хэрэг, бараа материал хариуцсан ажилтан Т.Солонго” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Билгүүн” гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН