2023 оны 05 сарын 03-ны өдөр Дугаар А/253 Улаанбаатар хот
Гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх “Нийтийн зориулалттай орон сууцны байрны шугам хоолой, хаалт арматурыг шинэчлэх ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Худалдан авах ажиллагааны алба (Т.Улсболд)-нд үүрэг болгосугай.
- Шаардагдах төсвийг 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН