2023 оны 05 сарын 04-ны өдөр Дугаар А/254 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан бүх төрлийн камерын ашиглалт, засвар үйлчилгээ гүйцэтгэх ажилд хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан бүх төрлийн камерын ашиглалт, засвар үйлчигээ, урсгал техник засвар, арчлалтын хяналтын ажлыг мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэхийг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ (Б.Мөнх-Эрдэнэ)-д, гүйцэтгэлийн үе шат бүрт хяналт тавихыг ажлын хэсэг (Г.Туяацэцэг)-т, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус үүрэг болгосугай.
- Дээрх ажлыг зохион байгуулахад шаардагдах хяналтын зардлыг ажлын гүйцэтгэлээр тухай бүрт нь зарцуулж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН