2023 оны 05 сарын 17-ны өдөр Дугаар А/290 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/402 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлын 01 дүгээр үүрэг даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ахлагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
Гишүүд: Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга: Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хороо хариуцсан мэргэжилтэн
Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
- Дүүргийн хэмжээнд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогын ажлыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын 2023 оны “Хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний тухай” А/57/48 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан удирдамж, төлөвлөгөөтэй уялдуулан шуурхай зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэгт даалгасугай.
- Харьяа хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах дэд ажлын хэсгийг байгуулж, ажлын явц, үр дүнг ажлын хэсэгт 7 хоног бүр ирүүлэхийг хорооны Засаг дарга нарт даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН