Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/311 – Хаягдал ус хаях зөвшөөрөл олгох тухай

2023 оны 05 сарын 24-ний өдөр                       Дугаар А/311                          Улаанбаатар хот

 

Хаягдал ус хаях зөвшөөрөл олгох тухай

 

                         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.5, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны А/719/189 дүгээр хамтарсан тушаал, Туул голын сав газрын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ХУД 22/129 дугаартай Хаягдал усны дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Чингис хааны хүрээ” ХХК-ийн хэрэглээнээс гарсан бохир усыг хаягдал усны дүгнэлтийн дагуу тогтоосон цэгт хаяхыг зөвшөөрсүгэй.
  2. “Чингис хааны хүрээ” ХХК-д хаягдал ус хаях зөвшөөрлийн бичиг олгож, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т даалгасугай.
  3. Усны тухай хуульд заасан үүргээ биелүүлж, усны мэдээллийн сан бүрдүүлэхэд шаардлагатай холбогдох мэдээ, тайлан, хаягдал ус хаях зөвшөөрөл, ус бохирдуулсны төлбөр төлсөн баримтыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг “Чингис хааны хүрээ” ХХК (П.Цолмон)-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН