2023 оны 05 сарын 25-ны өдөр Дугаар А/313 Улаанбаатар хот
Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны А/51 дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 06 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Хорооны хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг нэгдүгээр, “Архигүй орчин” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах 150,000,000 (Нэг зуун тавин сая) төгрөгийг холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М. Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зарцуулсан төсвийн гүйцэтгэлийг улирал бүр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг “Хорооны хөгжил” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх Салбар зөвлөл (А.Амартүвшин)-д, Архигүй орчин дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх Салбар зөвлөл (Б.Цэрэн)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН