Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/325 – Стратегийн команд штабын сургуульд оролцох  бүрэлдэхүүнийг томилох тухай

2023 оны 06 сарын 06-ны өдөр                     Дугаар А/325                            Улаанбаатар хот

 

Стратегийн команд штабын сургуульд

оролцох  бүрэлдэхүүнийг томилох тухай

 

                           Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.8 дахь заалт,  Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 06 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль 2023 оны 06 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд зохион байгууллагдах тул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд “Ослын үеийн удирдлагын тогтолцоо”-гоор ажиллах бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Стратегийн команд штабын сургуульд идэвхи санаачилгатай, бэлтгэл бэлэн байдлыг хангаж оролцохыг дүүргийн нутгийн захиргааны нийт байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, албан хаагчдад үүрэг болгосугай.
  3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

 

               ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН