2023 оны 06 сарын 14-ний өдөр Дугаар А/339 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нисэх цагаан хаалга” ХХКомпанийн барьж буй цогцолбор барилгатай холбоотой үүссэн асуудалтай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Ахлагч: Б.Цэрэн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Гишүүд: М.Цогзолмаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Батхуяг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн дарга, хурандаа А.Амартүвшин Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Рэгзэдмаа Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Даланжаргал Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга (Зөвшилцсөнөөр Я.Болор Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга (Зөвшилцсөнөөр) М.Идэрбаатар Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга (Зөвшилцсөнөөр) Г.Шүхэрт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн Хан-Уул дүүрэг хариуцсан мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга: Ч.Байгаль Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж санал, дүгнэлтийг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Б.Цэрэн)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН