2023 оны 06 сарын 15-ны өдөр Дугаар А/341 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Эрүүл мэндийн сайдын “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” 2021 оны А/212 дугаар тушаал, “Журам гэрээний загвар, шалгуур үзүүлэлт батлах тухай“ 2022 оны А/104 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гурвалсан гэрээний биелэлтийг дүгнэх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гурвалсан гэрээний үнэлгээний тайлан мэдээг хугацаанд нь нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж ажиллахыг ажлын хэсэг (Н.Сарангуа)-т үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН