Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/331 – Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

2023 оны 06 сарын 08-ны өдөр                     Дугаар А/331                            Улаанбаатар хот

 

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

 

                        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Оросын Холбооны Улсаас импортоор 25 толгой үржлийн адууг 14 дүгээр хороо Гавжийн шанд 8-86 тоотод байрлах Нийпраагийн Дэлгэрсайханы зүчээнд хүлээн авахтай холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
  2. Импортоор оруулж ирсэн үржлийн адууг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлгийн нэгж “Ганган буга” ХХК (Ч.Оюун)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т тус тус даалгасугай.
  3. Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, мал эмнэлгийн ажил үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг иргэн (Н.Дэлгэрсайхан)-д үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, 14 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Ганбадрах)-д тус тус үүрэг болгосугай.

 

 

   ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН