2023 оны 07 сарын 03-ны өдөр Дугаар А/374 Улаанбаатар хот
Баяр наадмын үйл ажиллагааг зохион
байгуулах ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худагт баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч: С.Энхбаяр Засаг даргын Тамгын газрын дарга
Нарийн бичгийн дарга: З.Буянт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
Гишүүд: Л.Саруултуяа Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
Г.Туяацэцэг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
Б.Мөнх-Эрдэнэ “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын захирал
В.Мөнх-Эрдэнэ “Тохижилт үйлчилгээний төв”ОНӨААТҮГ -ын захирал
Т.Батболд Соёлын ордны даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч
Т.Уранчимэг Биеийн тамир, спортын хороон даргын
албан үүргийг хавсран гүйцэтгэгч
- Үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Ерөнхий нягтлан бодогч (А.Азжаргал)-д тус тус даалгасугай.
- Баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах төсөв, хөтөлбөр боловсруулан батлуулж, зохион байгуулалтыг сайтар ханган ажиллахыг Ажлын хэсэг (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН