2023 оны 07 сарын 03-ны өдөр Дугаар А/375 Улаанбаатар хот
Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 11.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрээс хол зайд байрлаж, худалдааны газрын стандартын шаардлагыг хангасан тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, зөвшөөрлийн хугацааг сунгах иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН