2023 оны 07 сарын 06-ны өдөр Дугаар А/376 Улаанбаатар хот
Хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.9, 66 дугаар зүйлийн 66.1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд хариуцлагатай жижүүрээр ажиллах хуваарийг хавсралтаар баталсугай.
2.Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын удирдлага, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ нутаг дэвсгэрийн байгууллагуудын эргүүл, жижүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллага албан тушаалтанд болон Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн жижүүрийн 80105014 дугаарын утсанд мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд үүрэг болгосугай.
4.Хариуцлагатай жижүүрээр ажилласан албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэмэгдэл хөлс олгох эсхүл нөхөн амруулахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт зөвшөөрсүгэй.
5.Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд хэрхэн ажилласан талаарх дүн мэдээг нэгтгэж, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН