2023 оны 05 сарын 05-ны өдөр Дугаар А/261 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн айл өрхийн хог хаягдлын хураамжийн төлөлтөд хяналт тавих, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, дүүргийн хэмжээнд нэг мөр мөрдүүлэх, орон нутгийн төсвийн татварын орлого бүрдүүлэх талаарх тооцоо, судалгаа хийх, удирдлага зохион байгуулалт, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх талаарх санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.
- “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ХҮТ-10”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төвлөрүүлэлтэд хяналт тавьж орон нутгийн төсвийн татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т даалгасугай.
- Захирамжийн хэрэгжилтийг хангаж, 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор үр дүнг танилцуулахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН