Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/286 – “Хур хог хаягдал, өтөг бууц, мал амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар авах зарим арга хэмжээний тухай”

2023 оны 05 сарын 11-ны өдөр                     Дугаар А/286                            Улаанбаатар хот

 

“Хур хог хаягдал, өтөг бууц, мал амьтны сэг зэм

устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар авах

зарим арга хэмжээний тухай”

 

                        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2.1 дэх дэд заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 118, А-201 хамтарсан тушаал, нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2023 оны А/21 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/348 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үүсч хуримтлагдсан хур хог, өтөг бууц, хорогдсон мал, амьтны сэг зэмийг, цуглуулж устган, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.
  2. Хур хог, өтөг, бууц, мал, амьтны сэг зэмийг цуглуулж, устгах, тээвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, чанартай зохион байгуулж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т, хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, 8, 10, 12, 13, 14, 21 дүгээр хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  3. Хур хог, өтөг бууц, мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажилд шаардагдах зардлыг Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

 

  ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН