2023 оны 04 сарын 28-ны өдөр Дугаар А/247 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/196 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих “Хан-Уул дүүргийн 3, 4, 5, 6, 7, 8, 11, 22, 23 хороодын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж халдваргүйжүүлэх ажил”, “Хан-Уул дүүргийн 9, 10, 16, 21 дүгээр хороодын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж халдваргүйжүүлэх ажил”, “Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж халдваргүйжүүлэх ажил” төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (З.Буянт)-нд үүрэг болгосугай.
- Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2023 оны Хан-Уул дүүргийн байгаль хамгаалах, ойжуулах цэцэрлэгжүүлэх зардлаас гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН