Хан-Уул
Тогтоол захирамж

2023 оны 05 сарын 17-ны өдөр                     Дугаар А/292                            Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

                            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/302 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.

2.“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэдийг идэвхтэй хамруулахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН