Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/378 – Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

2023 оны 07 сарын 05-ны өдөр                           Дугаар А/378                            Улаанбаатар хот

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн

бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

 

                        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/732 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт үргэлжлэн орсон их борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон нутгийн захиргааны байгууллага, хүн, хуулийн этгээдийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагаас 07 дугаар сарын 08-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.

2.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг дүүргийн Онцгой комисс болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон нутгийн захиргааны байгууллага, хүн, хуулийн этгээдэд тус тус үүрэг болгосугай.

3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

 

                               ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН