Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/385 – Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хөрөнгө гаргах тухай

2023 оны 07 сарын 21-ны өдөр                           Дугаар А/385                            Улаанбаатар хот

 

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд

хөрөнгө гаргах тухай

 

                            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, “Дүүргийн 2023 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тус дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, гүний худгийн засвар, үйлчилгээний ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, хороод гүний худгийн засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэхийг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ (Б.Мөнх-Эрдэнэ)-д даалгасугай.

2.Энэхүү захирамжийн хавсралтанд заасан ажилд шаардагдах 113,147,135 (Нэг зуун арван гурван сая нэг зуун дөчин долоон мянга нэг зуун гучин тав) төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

 

 

                               ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН