2023 оны 07 сарын 21-ны өдөр Дугаар А/391 Улаанбаатар хот
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд
хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, “Дүүргийн 2023 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 11 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх 13 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр болон 4, 5 дугаар байрны шугам хоолой, хаалт арматурыг шинэчлэх ажлын зураг, төсөл боловсруулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү захирамжийн хавсралтанд заасан зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг хууль тогтоомжийн хүрээнд шаардагдах ажлыг шуурхай зохион байгуулахыг шууд гэрээний ажлын хэсэг (Л.Отгонбаяр)-т, шаардагдах 30,000,000 (Гучин сая) төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН