2023 оны 07 сарын 25-ны өдөр Дугаар А/394 Улаанбаатар хот
Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх
уулын алхалтын замын угтах хэсгийн амралт,
зугаалгын бүсийн тохижилт бүхий талбайн
ашиглалт, арчлалт, хамгаалалтын тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, 25.1.4, 25.1.6, 25.1.7, 25.1.8, 25.1.9, 25.1.10, 25.1.13, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/225, А/646 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд Ар зайсангийн гудамжнаас Дугуйн цагаан хүртэлх уулын алхалтын замын угтах хэсгийн амралт, зугаалгын бүсийн тохижилт бүхий талбай, дугуйн зам, явган хүний зам, авто зогсоол (нийслэлийн төсвөөр хийгдсэн)-ын ашиглалт, цэвэрлэгээ, засвар, арчлалтыг тогтмол хариуцаж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ), хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, талбайн ашиглалт, арчлалт, хамгаалалтыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа (Н.Ганзориг)-нд тус тус үүрэг болгосугай.
2.Талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалт хамгаалалтын ажлын урсгал зардал болон бусад засвар, шинэчлэлтийн ажилд шаардлагатай үйл ажиллагааны зардлыг тооцож, тухайн жилийн төсөвт тусгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
3.Ашиглалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалт хамгаалалтын ажилд шаардагдах хөрөнгийг холбогдох зардлаас гүйцэтгэлээр санхүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.
4.Тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн авто зогсоолын ашиглалт, арчлалт хамгаалалт болон нэмэлтээр хэрэгжих тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хамтарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг “Энигма” ХХК (Л.Мөнхбат)-д үүрэг болгосугай.
5.Тухайн бүсэд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих, цаашид иргэдийн тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор худалдаа, үйлчилгээ явуулах хэрэгцээг судалж, санал дүгнэлт гаргах, гэрээ байгуулж ажиллахыг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т үүрэг болгосугай.
6.Иргэд, олон нийтэд зориулсан соёл урлаг, өдөрлөгийн арга хэмжээг тогтмол хуваарийн дагуу зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (З.Буянт)-т, Нийгмийн хөгжлийн хэлтэс (Н.Сарангуа)-т, Соёлын ордон (Т.Батболд)-д тус тус үүрэг болгосугай.
7.Амралт, зугаалгын бүсэд аливаа гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Т.Дамбийням)-т, иргэд, хүүхэд багачууд хальтирч унаж, бэртэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай тохиолдолд түргэн шуурхай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хан-Уул Эрүүл мэндийн төв (Э.Бодьцэцэг) -д тус тус үүрэг болгосугай.
8.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН