2023 оны 07 сарын 25-ны өдөр Дугаар А/395 Улаанбаатар хот
“Иргэдээ сонсъё”, “Бүтээгч Хан-Уулчууд”
дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн
бүрэлдэхүүнийг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн үр дүн, ач холбогдол өндөртэй төсөл хөтөлбөрийг хүлээн авч хянах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий “Иргэдээ сонсъё” салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, “Бүтээгч Хан-Уулчууд” салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Дэд хөтөлбөрүүдийн зорилтод нийцсэн үр дүнтэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, биелэлтийг тайлагнаж ажиллахыг Салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (С.Энхбаяр)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН