2023 оны 07 сарын 31-ны өдөр Дугаар А/424 Улаанбаатар хот
“Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмын
ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/717 дугаар захирамж, Нийслэлийн Соёл, урлагийн газрын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2/378 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монголын соёл, шашны зан үйлийг олон улсад сурталчлах зорилгоор “Хүй долоон худаг”-т 2023 оны 8 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин, соёлын наадамд оролцох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.“Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадамд оролцоход шаардагдах төсвийг холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН