Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/428 – Үерийн аюултай бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх тухай

2023 оны 07 сарын 31-ны өдөр                         Дугаар А/428                         Улаанбаатар хот

 

Үерийн аюултай бүсэд зөвшөөрөлгүй буусан

айл өрхийг нүүлгэн шилжүүлэх тухай

 

                          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.20, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, дүүргийн Онцгой комиссын 2023 оны 5 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй бууж үерт өртсөн айл, өрхийн иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор албадан нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Энэ захирамжийн 1-д заасан албадан нүүлгэхэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг), Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)-т, хэв журам сахиулж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (Т.Дамбийням), 22 дугаар хорооны Засаг дарга (Б.Мөнхболд) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Албадан нүүлгэхэд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

 

 

                               ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН