Хан-Уул
Uncategorized

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2018 ОНЫ 09 САРЫН 27-НЫ ӨДӨР УУЛЗАЖ, ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТ

/15 дугаар хороо, Уулзалт №05/

2018 оны 10 сарын 17                                                                                        Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

ИРГЭНИЙ НЭР ХОРОО № АСУУДЛЫН АГУУЛГА

ШИЙДВЭРЛЭЛТ

НЭГ. ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АСУУДЛААР

1 Н.Солонго 15-р хороо ”Суруга Монгол” ХХК хашаа татсаны улмаас улаан тоос татаад хүүхэд сургуульд явахад 1 км тойрч байна. Иймд 130-р сургууль уруу ордог зам тавьж өгнө үү. газрын алба:

“Суруга Монгол” ХХК нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт орсон. Газрын албанд ирсэн албан бичгийн дагуу хамтран ажиллаж арга хэмжээ авч ажиллах болно.

ХОЁР. ТӨЛӨВЛӨЛТ, ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР

1 С.Эрдэнэхуяг 15-р хороо Ажилчны алдар талбай дээр настангууд салхилж суумаар байна засаж сэлбэх хэрэгтэй байна. хурд сөх тайлангийн хурлаа хийхгүй 3 жил болсон тайлангийн хурлыг хийлгэх тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

15 дугаар хорооны Рапид харш хорооллыг наадам, цэнгэлдэх-өргөө, алтандуулга гэсэн 3-н СӨХ хариуцан ажилладаг.

Цэнгэлдэх өргөө СӨХ нь 2016 оны тайлангаа оршин суугчдад хэвлэн хүргүүлж, санал хүсэлтийг авсан байна. Наадам, Алтандуулга СӨХ 2016 оны үйл ажиллагааны тайлангаа бүх оршин суугчдад танилцуулж, тайлангийн хурлаа зохион байгуулах тухай албан тоот хүргүүлж, ажиллахаар болсон.

2 А.Алтанзул 15-р хороо Арьс ширний үнэр арилгах, хятадууд бохироо туул гол уруу хаяж байна анхаарч ажиллах Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр,туул голын сав газрын дагуу байрлах арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар байгаль орчны яаманд албан бичиг хүргүүлсэн болно.

3 Д.Дэмбэрэл 15-р хороо 1.Золбин нохой муур ихээр нэмэгдэж байна.

2.Зайсангийн автобусны эцсийн буудлын асуудлыг шийдэх

3.Гүүрэн гарцны цахилгаан шат ажиллахгүй байгаа асуудлыг шийдэх

тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой муур устгах ажлыг онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулж ажилласан. устгалыг 15 удаа зохион байгуулж 991 нохой, муур устгасан бөгөөд /нийслэлийн хот тохижилтын газар онөаатүг-т\ дахин нохой муур устгуулах ажлыг эрчимжүүлэх албан бичиг хүргүүлсэн.

2. Автобусны буудлуудад 2017 онд 300 сая төгрөг төсөвлөсөн. хөрөнгийн асуудал нь шийдэгдвэл шийдвэрлэж болно.

3. Улаанбаатар хотын гүүрэн гарцны лифтнүүдэд хот тохижилтын газраас их засвар хийж байгаа бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 7-ны дотор ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

4 Д.Баянлхам 15-р хороо ХААИС-ийн хойд цэцэрлэгийн тамхины иш, хог хаягдлыг цэвэрлүүлэх,

будда вистагийн буудлыг албан ёсны болгох асуудлыг шийдэх утас : 99128750

тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

ХААИС-ийн хойд цэцэрлэгийн хог хаягдлыг цэвэрлүүлэх талаар хороонд мэдэгдэж хэсгийн ахлагч нарыг гарган цэвэрлүүлсэн.

Хорооны Засаг дарга болон зохион байгуулагчтай нь холбогдсон одоогоор автобусны буудал албан ёсоор болоогүй байгаа төлөвлөгөөнд тусгаж албан ёсны болгох асуудал дээр яаралтай арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн.

ГУРАВ. БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР

1 Л.Цэгмэд 15-р хороо Сургуулийн бага насны хүүхдүүд рс тоглоомд донтож байгаа тул боловсролын байгууллагаас анхаарах боловсролын хэлтэс:

Сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран сургуулийн орчин дахь рс, тоглоомын газрын судалгааг гаргаж, зөвшөөрөлтэй эсэхийг нягтлан ажиллаж байна. ГХУСАЗБЗ-тэй хамтран энэ талаар төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусган ажиллахаар болсон. сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулж буй рс тоглоомын газруудад иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шалгаж шаардлага хүргүүлж хаадаг боловч хэсэг хугацааны дараа дахин үйл ажиллагаагаа явуулж байгааг ГХУСАЗБЗ-д танилцуулж арга хэмжээ авахыг сануулсан болно.

3 С.Ариунаа 15-р хороо Хүүхдээ 218-р цэцэрлэгт оруулах гэж 2 жил хөөцөлдсэн боловч тоо бүрдсэн тул хүүхэд авахгүй байна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо нэмж шийдэж өгнө үү. боловсролын хэлтэс:

15 дугаар хорооны 218 дугаар цэцэрлэг нь 180 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогоор 360 хүүхэд хамрагдаж байна. тус хорооны 2-5 насны хүүхдийн тоо 2522 хүүхэд байгаа бөгөөд 14.3 хувийг өнөөдрийн байдлаар хамруулж байна. энэ хичээлийн жилд анги танхим, дотоод нөөц болоцоогоо ашиглан 1 анги шинээр нээж ажиллуулж байгаа ба цэцэрлэгийн анги дүүргэлт 62 хүрч сургалт хүмүүжлийн ажил явуулахад хүндрэлтэй байна. 15 дугаар хороонд БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилга 2017 оны 5 дугаар сараас эхлэх гэж байна. Энэхүү сургуулийн барилга ашиглалтад орвол одоогийн бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг 300 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг болгож, хамран сургалтаа нэмэгдүүлэх боломжтой юм.

3 Б. Махбариад 15-р хороо 47 жил жолооч хийсэн үнэ төлбөргүй эмнэлэгт үзүүлэх,

 

эрүүл мэндийн төв:

Дүүргийн эрүүл мэндийн төв, харъяа ӨЭМТ-үүдэд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тохиолдолд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой.

ДӨРӨВ. ГЭР ХҮССЭН

1 Б.Цэрэннадмид 15-р хороо Гэр хүсэх тухай

/өөрийн гэсэн орон гэргүй хүүгийнхээ байранд амьдардаг./

төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Дүүргийн төсөвт иргэдэд гэр олгоход зориулагдсан зардал тусгагддаггүй тул иргэн Б.Цэрэннадмидад 2017 оны 05 сарын 12-ны өдөр 99774730 дугаарын утсаар холбогдон хариу өгч, хүсэлтийг бүртгэлд авав..

ТАВ. БУСАД АСУУДЛААР

1 Б.Махбариад 15-р хороо Шагнал өгөх боломж байна уу?

утас 99153110

төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Шагналын материалаа бүрдүүлэн хорооны иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцүүлж дэмжүүлээд дүүргийн Засаг даргын тамгын шагналын материалаа ирүүлснээр дэмжүүлж шийдвэрлүүлэх боломжтой.

/өргөдлөөр хандсан/

Нийт 10 иргэн