2017 оны 11 сарын 24-ний өдөр                 Дугаар А/385              Улаанбаатар хот

 

Шагнах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 50 жил, Худалдаа аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 96 жил, Санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 106 жилийн ойг тохиолдуулан тухайн салбартаа идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласан хавсралтад заагдсан 20 иргэнийг Засаг даргын “Жуух бичиг”-ээр, 32 иргэнийг Засаг даргын “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасугай.
  2. Шагналын дагалдах мөнгө 1.867.00 /нэг сая найман зуун жаран долоон мянга/ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

366
5323
135347
4709562

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc