Хан-Уул
Мэдээлэл

АЛДАРТ ЭХИЙН 1, 2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН авах эхчүүдийн материалыг хүлээн авч эхэллээ

Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал харьяа хорооны нийгмийн ажилтан болон зохион байгуулагч хүлээн авна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Эхийн цахим үнэмлэхийн хуулбар /e-mongolia-лавлагаа/
2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт/
3. Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/
АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,
2. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-ээс өмнө/
3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах.