2017 оны 10 сарын 03-ны өдөр      Дугаар А/333              Улаанбаатар хот

 

Хорио цээрийн бүсэд байгаа иргэдэд хүнсний

тусламж үзүүлэхэд хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

  1. Тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүлхий өвчин гарч тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдон уг бүсэд байгаа 53 иргэний хоол, хүний материал бэлтгэн, нийлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллахыг Засаг даргын Тамгын газар \Б.Энхболд\-т үүрэг болгосугай.
  2. Шаардагдах 2,475,100 \Хоёр сая дөрвөн зуун далан таван мянга нэг зуу\ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар \Б.Энхболд\-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс \М.Цогзолмаа\-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Засаг дарын Нэгдүгээр орлогч \Г.Батсайхан\-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2544
7536
81805
4395179

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc