2017 оны 10 сарын 09-ний өдөр      Дугаар А/338              Улаанбаатар хот

 

Тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх тусгай

зөвшөөрөл сунгах, шинээр олгох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Тахмины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрээс хол зайд байрлаж, худалдааны газрын үйлчилгээний стандартын шаардлагыг хангасан, тамхи худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох \7\ иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах \4\ иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Тамхины хяналтын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг мөрдөж ажиллахыг худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагад, хуулийн хэрэгжилтийг хангаж, тогтмол хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн 1 дүгээр хэлтэс \С.Хүрэлбаатар\-т, Цагдаагийн 2 дугаар хэлтэс \Н.Батбаяр\-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс \Б.Алтантуяа\-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын 1 дүгээр орлогч \Г.Батсайхан\-д даалгасугай.


ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

391
41170
41763
5002228

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc