2017 оны 10 сарын 13-ны өдөр      Дугаар А/342              Улаанбаатар хот

 

 

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 а, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2014 оны А\93 тоот тушаал, дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-02-394\257 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын 2017 оны А\296 дугаар захирамжаар 12 дугаар хорооны нутаг Малчны хэсэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагаас эхлэн цуцалсугай.
  2. Хорио цээрийн голомтод байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж, айл өрхүүдийн хашаа хороонд ариутгал халдваргүйтгэл хийж гүйцэтгэхийг Эрүүл мэндийн төв \Э.Бодьцэцэг\, мал эмнэлэг, үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК \Н.Энхбаатар\-д, хорио цээрийн дэглэм цуцлах ажилд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс \Д.Даваасүрэн\, Мэргэжлийн хяналтын хэлтэс \Б.Алтантуяа\-т тус тус үүрэг болгосугай.
  3. Хорио цээрийн дэглэмийг цуцлахтай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглохийг хороодын Засаг дарга нарт, дүүргийн мал эмнэлэг, үржлийн нэгж “ГҮНТЭРЭМ” ХХК \Н.Энхбаатар\-т, “Ганган буга” ХХК \Ч.Оюун\, “ТҮДА” ХХК \Ж.Отгонням\, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс \Д.Даваасүрэн\, Мэргэжлийн хяналтын хэлтэс \Б.Алтантуяа\-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж тайлагнаж ажиллахыг Засаг даргын 1 дүгээр орлогч \Г.Батсайхан\, Онцгой байдлын хэлтэс \Д.Даваасүрэн\-д тус тус үүрэг болгосугай.
  5. Энэ захирамж гарсантай холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А\296 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

900
0
73165
4386539

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc