2017 оны 10 сарын 16-ны өдөр      Дугаар А/343              Улаанбаатар хот

 

Хорио цээрийн дэглэм цуцлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 а, 29.2, Малын удмын сан, Эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2014 оны А\93 тоот тушаал, дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-02-394\258 дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын 2017 оны А\317 дугаар захирамжаар 12 дугаар хорооны нутаг Баяжихын хонхорт тогтоосон мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагаас эхлэн цуцалсугай.
  2. Хорио цээрийн голомтод байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, айл өрхүүдийн хашаа хороонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэхийг Эрүүл мэндийн төв \Э.Бодьцэцэг\, Мал эмнэлэг, үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК \Н.Энхбаатар\-д, Хорио цээрийн дэглэм цуцлах ажилд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс \Д.Даваасүрэн\-д, Мэргэжлийн хяналтын хэлтэс \Б.Алтантуяа\-т тус тус үүрэг болгосугай.
  3. Хорио цээрийн дэглэмийг цуцлахтай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглохыг хороодын Засаг дарга нарт, дүүргийн мал эмнэлэг, үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК \Н.Энхбаатар\, “Ганган буга” ХХК \Ч.Оюун\, “ТҮДА” ХХК \Ж.Отгонням\, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс \Д.Даваасүрэн\, Мэргэжлийн хяналтын хэлтэс \Б.Алтантуяа\-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч \Г.Батсайхан\, Онцгой байдлын хэлтэс \Д.Даваасүрэн\-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5187
0
99324
5059789

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc