2017 оны 10 сарын 26-ны өдөр      Дугаар А/350              Улаанбаатар хот

 

Хорооны хөгжил – Төрийн үйлчилгээ хөтөлбөрийн салбар

зөвлөлийн бүрэлдэхүүн болон хуралдааны журам

батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А\21 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Хорооны хөгжил – Төрийн үйлчилгээ” хөтөлбөрийн салбар зөвлөлийг нэгдүгээр хавсралтаар, хуралдааны журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын тайланг дүүргийн Засаг даргын зөвлөлд улирал тутам тайлагнаж ажиллахыг салбар зөвлөлийн дарга \А.Амартүвшин\-д даалгасугай.
  3. Салбар зөвлөлийг хуралдуулж, хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын саналыг дүүргийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Засаг даргын орлогч \А.Амартүвшин\-д, Нийгмийн хөгжлийн хэлтэс \Н.Мэндбаяр\-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

174
13697
85052
4150873

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc